The Tsommy

Since 2010
Нүүр » 2013 » 1 дүгээр сар » 19 » Та хэдэн сард төрсөн бэ?
15:45
Та хэдэн сард төрсөн бэ?
Та хэдэн сард төрсөн бэ? Энэ удаагийн мэдээллээрээ таны төрсөн сараараа бусадтайгаа ижил төстэй зан чанар, нийтлэг хандлага зэргийг мэдэх боломжтой гэнэ. 

1 болон 9 сард төрөгсөд
Хүмүүстэй ярилцах дуртай бөгөөд чамайг хайрладаг хүмүүсээс хайр харамладаггүй. Анхаарлын төвд байхыг хүсдэг нь чиний гол шинжүүдийн нэг. Гадаад болон дотоод гоо сайхныг өөртөө хослуулж чадсан. Түргэн ууртай, нөхдөө хамгийн чухалд тооцдог, зоригтой, аливаа зүйлсээс эмээх нь ховор, үргэлж шинэ найзтай болж байдаг, амархан гомдож, сэтгэлээр унадаг ч эргээд хэвийн болоход их хугацаа шаардлагагүй. мөрөөдөмтгий, сэтгэл хөдлөлөө барьж чаддаггүй.

2 сард төрөгсөд
Өвөрмөц сэтгэлгээтэй ч амьдрал дээр бодит байдлыг эрхэмлэдэг. Ухаалаг, сэрэгэлэн байдал нь түүнийг үргэлж онцгой байлгадаг. Дур булаам, түргэн ууртай, олон сайн найзуудтай, чимээгүй, ичимхий, даруухан, үнэнч хүмүүс юм. эрх чөлөөнд дуртай, зорьсон зүйлдээ өөрийгөө бүрэн дайчилж чаддаг. Хэрвээ тэднийг хорьж, хязгаарлах гэж оролдвол маш их эсэргүүцнэ. Амархан уурладаг ч үүнийгээ ил гаргах нь ховор. Шаардлагагүй зүйлсэд цагаа үрдэггүй. Романтик байхыг хүсдэг ч түүнийгээ мэдэгддэггүй. Мухар сүсэгтэй.

3 сард төрөгсөд
Дур булаам, сэтгэл татам зан чанартай, ер нь маш секси гэж хэлж болно. Нууцлагдмал болон сэтгэл татам чанарууд түүнийг үнэхээр зэвүүн харагдуулдаг. Төрөлхийн шударга, бусдад туслах сэтгэлтэй, харилцааны чадвар дээр ярих юмгүй сайн хүмүүс. Бас нэг давуу тал нь маш сайн үнсэлцдэг. Ер нь их зөрүүд талдаа, бусдын төлөө эрсдэл хүлээхэд бэлэн, ихэвчлэн зөв шийдвэр гаргадаг. Дээрэнгүй байдлыг үл тэвчдэг, магтаалд дуртай, сээтгэнэх чадвар маш сайн, ер нь орондоо хамгийн сайн нь гэж хэлж болно. Бусдын их ажигладаг гярхай нэгэн.

4 болон 10 сард төрөгсөд
Зөрүүд, хошин шогийн мэдрэмж өндөр, яриа сайтай, эелдэг, бусад хүмүүсийг гэсэн сэтгэлтэй, багаар ажиллах чадвар сайн, өөртөө маш итгэлтэй, мэдрэмжтэй, эерэг хандлагатай, аливааг өргөнөөр сэтгэдэг, ой тогтоолт сайн, ухаалаг, сайн шүүмжлэгч. Спортоор хичээллэж, аяллаар явах дуртай.

5 сард төрөгсөд
Эрч хүчтэй, идэвхтэй, өөрийгөө дайчилж чаддаг, сэтгэлийн хаттай, хүмүүстэй тулж харилцахдаа сайн учир асуудлыг хурдан шийдэж чаддаг. Маш олон найзуудтай байх нь элбэг, сэтгэл хөдлөл ихтэй хүмүүс.

6 сард төрөгсөд
Шинэ зүйл оролдоход үргэлж бэлэн, нууцлаг, өөртэйгөө их зөрчилддөг хүмүүс. Сандарсан, тэвдсэн үедээ чимээгүй болчих нь элбэг. Өөрөөрөө маш их бахархдаг, шударга, аливаад бодлоготой ханддаг, үргэлж дундыг баримталдаг нэгэн. Бусдыг биеийн болон оюун ухааны хүчээр дагуулахыг хүсдэг, ганцаараа байхдаа илүү аз жаргалтай, өнгөрсний талаар их эргэцүүлдэг, найз.

7 сард төрөгсөд
Эдгээр хүмүүсийн хажууд байхад зүгээр л аз жаргалыг мэдэрнэ. Тэд шинэ найзуудтай болохыг үргэлж хүсдэг. Сээтгэнэх тал дээр сод ухаантан гэж хэлж болно. Хэрвээ кино урлагт хүч соривол том амжилтанд хүрэх магадлал өндөр.

8 сард төрөгсөд
Нээлттэй, эрсдэл хүлээх, анхаарлын төвд байх дуртай ч уян зөөлөн сэтгэлтэй, бардам, дуу шуу ихтэй, өш хонзон их санадаг хүмүүс. Дуу дуулах, хүмүүстэй ярилцах нь түүний хобби гэж хэлж болно. мөрөөдөмтгий, аливаад амархан сатаардаг, төсөөлөн бодох чадвар өндөр, аливаа зүйлсэд баригдахыг хүсдэггүй, нууцлаг, сэтгэл татам, маү зөрүүд.

11 сард төрөгсөд
Зөрүүд, бага зэрэг хэрцгий, зоригтой хүмүүс. Бусдыг татах тал дээр гаргууд. Гүн гүнзгий мэдрэмжтэй, гадаад, дотоод гоо үзэсгэлэнг өөртөө бүрэлдүүлж чадсан, тэдэнд хэн нэгэн урам зориг өгөх шаардлагагүй өөрсдийгөө болгочих хүмүүс. Зөн билэгтэй, төсөөлөн бодох, дүгнэлт хийх чадвар сайн, уран зохиол болон соёл урлаг түүний сонирхох зүйлс.

12 сард төрөгсөд
Бүх зүйлийн төлөө тэмцдэг, амархан бууж өгнө гэж байхгүй. тэвчээргүй, бодлогогүй алхам олон хийчих гээд байдаг. Амбицтай буюу маш том зорилго өмнөө тавьдаг нэгэн. Байгууллага дундаа нэр хүндтэй, нөлөө бүхий, түүний толгойд үргэлж шинэ санаа байдаг, мэдрэмтгий, бүтээлч сэтгэлгээтэй, бусдыг өөртөө татаж чаддаг хүмүүс. Аливаа юмыг хэт их голж, шилэх гээд байдаг нь түүний сул тал.
Төрөл: Бусад | Үзсэн: 3212 | Оруулсан: TsommyStyle | Үнэлгээ: 4.8/19
Сэтгэгдэл: 3
0  
3 ...   (2013/09/06 11:05) [Бичлэг]
xxa dajgui shu

0  
2 Ganbaa   (2013/06/01 11:16) [Бичлэг]
tongue

0  
1 Ganbaa   (2013/06/01 11:15) [Бичлэг]
byrlalaa tsommy ah

Энэ үйлдлийг хорьсон байна.