The Tsommy

Since 2010
Нүүр » 2013 » 3 дугаар сар » 20 » QR Code-ын тухай
00:34
QR Code-ын тухай
QR Code
QR код гэдэг нь ерөнхийдөө бид бүгдийн сайн мэдэх баркод буюу ямарваа нэгэн бараа бүтээгдэхүүн, эд зүйлсийг уншиж танихад ашиглагддаг мобайл баркод юм.
QR коднууд хоёр хэмжээстэй /датаматрикс хэлбэрийн/ код байдаг бөгөөд цагаан дэвсгэр дээр хар өнгий дүрснүүдээс бүтэж бий болдог. Өндөр хурдаар уншигдаж танигдах боломжтой. QR хэмээх товчлол нь Quick Response буюу "Түргэн хариу үйлдэл хийх" гэсэн утгатай үг ба 1994 оноос Toyota-ийн салбар компани болох Denso Wave гэдэг компани албан ёсоор QR код, баркоднуудын нэр томьёог шйлдвэрлэ гаргаж эхэлсэн.

Түүх сөхөж үзье
QR коднууд нь технологийн төвүүдийн нэг гэгддэг Япон улсад анх үүсэж улмаар Дундад Ази болоод Европын орнуудад бий болсон. Кодыг худалдааны ямар нэг бараа бүтээгдэхүүн болоод түүний сав баглаа боодол дээрээс харж болно. Худалдаанд юуны учир ийнхүү ашиглагдах болсон нь автоматаар түргэн уншигддаг, цэгцэлж системд оруулахад хялбар байдагт гол учир нь оршино. Кодчлолын шийдэл нь хөгжлийн явцад сайжирсаар өдгөө оргил түвшиндээ хүрч, олон тооны аливаа зүйлсийг цэгцэлж, зохион байгуулалттай ажиллахад амар болсон.
QR код эхэндээ автомашины үйлдвэрлэлд ямарваа нэг хэсэг, эд ангиудыг зөөх, тээвэрлэх, түүний зохицуулалтад ашиглагдаж байлаа. Үүний дараагаас зарим шийдлийг сайжруулж дэлхийн өнцөг булан бүрт ашиглаж нэвтрүүлэх боломжтой болов. Арилжааны чиглэл дээр хамгийн их ашиглагдаж буй салбар бол яахын аргагүй харилцаа холбооны салбарт, мобайл утасны үйлдвэрлэлийн ажилд ашиглаж байна.
QR Code
Мобайл утасны технологи өдрөөс өдөрт өргөжин тэлсээр байгаа бөгөөд ялангуяа мобайл интернэт, QR коднууд төгс шийдэлдээ хүрэхийн төлөө боловсронгуй болсоор байна. Мөн бүх төрлийн дата өгөгдлүүдийг /URL буюу веб хаягууд болон бусад/ хадгалахад ашигладаг. Түүнчлэн сэтгүүл, баримт бичиг, хэвлэл, батлагдсан дүрэм, тушаал, захирамж, бизнес карт зэрэг биет хэвлэлд ашиглагдаж болно. QR кодыг байрлуулж болох тэрхүү бараа бүтээгдэхүүнийг онлайнд веб хуудсанд байрлуулан захиалгаа авч арилжааг хийдэг байна.

Тэд хэрхэн ажилладаг вэ
iPhone ч юм уу та ямар нэг төрлийн мобайл утсыг авах хэрэгтэй. Сүүлийн үеийн ихэнх утаснууд өөр дээрээ дижитал камертай байгаа. Камер нь QR кодын зургийг буулгах зориулалттай бөгөөд код тайлах програм дагалдаж ирэх учиртай. QR кодыг тайлснаар мобайл утас маань өөртөө хэрэгтэй үйлдлүүдийг хийх шаардлагтай болно. Жишээ нь веб хуудсуудтай холбогдох, MP3 татах, утасны дуудлага хийх гэх мэт. Нэгэн сонирхолтой жишээ татая.
QR Code
Бидний уншдаг хэвлэмэл сонин QR кодтой яаж холбогдож ажиллаж болох вэ. Сонин бол мэдээ унших уламжлалт хэлбэр болжээ. Дэлхий даяар тархсан маш олон алдартай сонинууд бий. Өдгөө тэдний сэтгүүлчид сонинд нийтлэлээ хэвлүүлэхээс гадна веб сайттай мөн хамаатай ажиллаж байгаа. Сонин сэтгүүлийнхэн QR кодны тусламжтайгаар маш том шинэчлэл хийх боломжтой. Жишээ нь сэтгүүлч хөлбөмбөгийн тоглолтын тухай нийтлэл бичиж, эцсийн мөчид шийдвэрлэх гоол хийсэн агшинг маш чадварлаг дүрсэлж бичсэн гэж бодъё. Хүмүүс тэр агшинг хэдий сайн дүрслэлийн ачаар нүдэнд харагдтал уншиж болно, гэхдээ тэр бол ердөө сэтгүүлчийн л дүрслэл шүү дээ, бодит байдал дээр бүр мартахын аргагүй торго агшин байсан ч юм билүү. Хэрвээ QR кодыг тэрхүү нийтлэлийн дунд байрлуулаад хэвлэчихвэл юу болох вэ. Уншигчид өөрийн ухаалаг гар утсаа ашиглан кодыг уншуулна. Код тайлагдаж, цаанаа холбогдох веб хаягтай холбогдон хуудсыг ачаална. Манай тохиолдолд зоды цаана Youtube.com дээрх тэрхүү хөлбөмбөгийн тэмцээний торгон агшны бичлэг байг, түүнийг утсаараа шууд үзэх нь байна.
Энэ мэтээр сэтгүүл дээр хит парадад тэргүүлж буй дуунуудын жагсаалт хэвлэгдсэн бол хажууд нь QR код хэвлээд өгчихье, шууд татдаг вебтэй холбогдоод дуунуудыг татаж авч болно.
Онлайн сонин сэтгүүл олширсон өнөө үед ч хэрэглэгчид тухайн нийтлэл, мэдээн дээр сэтгэгдэл бичих боломж ирсэн нь олон нийтийн харилцааг сайжруулсан. Гэвч хэвлэмэл сонинд энэ боломжгүй байсан ч одоо QR кодны тусламжтайгаар бол болно. Тухайн нийтлэлтэй зэрэгцэн хэвлэгдсэн QR кодыг уншуулаад сонины веб сайт руу орж, тусгайлан зассан сэтгэгдэл бичсэн талбар дээр юм уу эсвэл тухайн нийтлэл хэвлэгдсэн шууд түүнтэй холбогдон бичиж болно. Бас нэг сайхан санаа бол бизнесийнхэн сонин сэтгүүл байршуулж байгаа сурталчилгааныхаа буланд QR кодыг нь байрлуулж өгөөрэй. Хүмүүс үзээд газар дээр нь танай веб рүү орж үзэг л дээ.
Сүүлийн үед та ямар нэг бараа бүтээгдэхүүн худалдаж авсан бол QR код байна уу гэж хараарай. Магадгүй байгаа та гар утсаараа уншуулаад түүний веб сайттай нь холбогдох нь маш энгийн үзэгдэл үйлдэл юм. Цаашлаад тухайн бүтээгдэхүүний онлайн гарын авлага, тусламж үйлчилгээний хэсэг рүү холбогдох боломжтой.

Стандартууд
QR кодны стандарт нь Denso Wave компаниас боловсруулж гаргасан Японы стандарт байдаг ба анх 1999 оны 1 сард JIS X 0510 стандартыг гаргаж байжээ. Улмаар 2000 оны 6 сар гэхэд олон улсын ISO стандарт ISO/IEC 18004 батлагдаж, 2006 онд стандарт дахин шинэчлэгдэж ISO/IEC18004:2006 болон гарсан.

Кодны багтаамж
QR код нь маш олон өгөгдлийг ашиглан бүтдэг. Үүнд тоо, цагаан толгойн үсэг, Kanji, Kana, Hiragana, хоёртын болон бусад тэмдэгтүүд зэрэг орно. Үүсгэж эрэмбэ дэс дараатайгаар хадгалах боломжтой болсон. Нийт 7089 тэмдэгтүүд нэг дүрс болон үүсдэг болно.
QR кодны өгөгдлийн багтаамж (Хамгийн ихдээ)
Тоо буюу цифр - 7089 тэмдэгт
Цагаан толгойн үсэг - 4296 тэмдэгт
Хоёрт систем (8 бит) - 2953 байт
Kanji, Kana - 1817 тэмдэгт

Баркодыг QR кодтой харьцуулах нь
QR код нь ердийн баркодоос хүртээмжтэй болж эхэлжээ. Учир нь ердийн баркод нь дээд тал нь ердөө 20 оронгоос бүрддэг бол QR код нь 7089 тэмдэгтийг агуулж байдгаараа гайхалтай бөгөөд илүү найдвартай.
Barcode
Ингэснээр одоо баркодыг ашиглаж заншсан орнууд өөрийн бизнесийн үйл ажиллагаадаа QR кодыг ашиглаад нэгэнтээ эхэлсэн. Хоёр кодны ялгааг энгийнээр тайлбарлахад баркод нь ердөө босоо зураасаар ялгагдаж тэмдэглэгддэг бол QR код нь босоо хэвтээ аль ч хэлбэрээр байдгаараа онцлогтой буюу хоёр хэмжээст.

Кодыг таних байрлалын хувьд
Хуучин баркодыг нэг түвшинд барьж уншуулагч руу ойрхон барих ёстой бол QR кодны гайхалтай нэг шинж нь хүссэн (360º) өнцөг, байрлалаас таниулж, уншуулж болно. QR код уншигч нь юуны өмнө булангийн гурван өнцөгт байх дөрвөлжин тэмдэгтийг олж түүнээс баримжаа авч байрлалыг тогтоодог.

QR кодтой болох
Хэн ч өөрийн QR кодтой болж болно. Манай сайт та бүхнийг QR кодтой болох боломжоор хангаж байна. Та гагцхүү QR Код үүсгэгч хуудсанд хандахад л болно. Ердөө амархан байгаа биз.
Төрөл: Танилц | Үзсэн: 17063 | Оруулсан: TsommyStyle | Үнэлгээ: 5.0/28
Сэтгэгдэл: 3
0  
3 Tomwermemy   (2014/06/19 19:12) [Бичлэг]
How Do Enzymes Deliver the results: Structure

0  
2 Mikesmemy   (2014/06/12 21:36) [Бичлэг]
Comprehending Yoga Can Be Difficult

0  
1 unuruu   (2014/03/14 11:42) [Бичлэг]
QR kod avah gsn ymaa

Энэ үйлдлийг хорьсон байна.