The Tsommy

Since 2010
Нүүр » 2012 » 10 дугаар сар » 11 » Хэрхэн компьютерийн дууг засах вэ?
18:11
Хэрхэн компьютерийн дууг засах вэ?
Компьютерийн дууны картад тань асуудал байгаа бол энэ зөвлөмж туслах болно. Доорхи алхмуудыг хийснээр дуунуудаа сонсож, хүссэн тоглоомоо дуутай тоглох боломжтой болно.
Алхам 1.
Заримдааа компьютер дуугүй болчихдог нь компьютер драйверуудын дууны картанд асуудал гарсантай холбоотой байдаг. Ямар нэгэн алдаа заасан эсэхийг "Start” товчноос "Control Panel”-ийг сонгосноор шалгаж болно.
Алхам 2.
Үүний дараа үсгийн дарааллаар байрлуулсан "Control Panel” дахь сонголтуудаас "System”-ийг сонгоно. System руу орсны дараа "Hardware”-ийг сонгож "Device manager” товчийг дарна. 
Device Manager
Алхам 3.
"Sound" сонголтыг сонгосны дараа анхааруулсан шар тэмдэг байхгүй байгааг сайтар шалгаарай. Хэрэв байвал дууны карт тань бүрэн суугаагүй эсвэл бүрэн танигдаагүй гэсэн үг юм. Шар тэмдэг байгаа бол дууны карттай хамт ирсэн дискийг уншуулж таниулах буюу хэрэгтэй драйверийг интернэтээс татаж авах шаардлагатай болжээ гэсэн үг.  
Алхам 4.
Анхааруулсан шар тэмдэг байхгүй бол та дууны карт холбогддог бүх холболтуудаа шалгаж үзээрэй. Холболтууд нь ихэвчлэн өнгөөр ялгагддаг ч гэсэн хэд хэдэн хувилбараар залгаж үз.
Алхам 5.
Windows-ийн дэлгэцэн доор байрлах дууны тохируулгыг дуугүй дээрээ тавьсан эсэхийг шалгаж үзээрэй. Санаандгүй дууны түвшинг хамгийн бага дээр нь тависан тохиолдолд дуу гарахгүй байх болно. Хэрэв дэлгэцний доод буланд дууны тохируулга байхгүй байвал дууны картын дискийг дахин уншуулан суулгах шаардлагатай.
Алхам 6.
Өөр спикер солиж тавьж үз. Чихэвч ашиглан шалгаж бас болно.
Алхам 7.
Эдгээр алхмуудыг шат дарааллуулан хийгээд үр дүнгүй байгаа бол мэргэжлийн хүнд хандан зөвлөгөө аваарай!
Эх сурвалж: Цахим.нет
Төрөл: Зөвлөгөө | Үзсэн: 4920 | Оруулсан: TsommyStyle | Үнэлгээ: 5.0/16
Сэтгэгдэл: 0
Энэ үйлдлийг хорьсон байна.