The Tsommy

Since 2010
Нүүр » 2012 » 10 дугаар сар » 9 » Хааяа худал хэлчихдэг эрчүүд сайхан сэтгэлтэй байдаг
22:15
Хааяа худал хэлчихдэг эрчүүд сайхан сэтгэлтэй байдаг
Худалч нэгэн
Эрэгтэй хүний худлаа ярих нь хэвийн зүйл төдийгүй маш зөв зүйтэй явдал гэнэ. Эр хүн элдэв зүйл ярихгүй байх юм уу, эсвэл санаатайгаар худал ярьдаг бол сайн санаа өвөрлөсний шинж тэмдэг гэж судлаачид үздэг байна.
Ер нь эрчүүд, эхнэрээ юм уу эсвэл хайртай эмэгтэйгээ тайвшруулах, сэтгэлийг нь зовоохгүй байлгах гэсэн олон шалтгаанаар худал ярьдаг аж. Харин хайртай залуу чинь гэнэтхэн шулуун шударга зан гаргаад унах вий. Энэ нь цаанаа хэд хэдэн шалтгаантай байдаг.

Нэг: Огт хайргүй эр
Амраг хосууд хайр дурлал нь унтрахад шууд л баяртай гээд салаад явчихдаггүй. Эр хүн ухаангүй дурласан үедээ ямар ч дутагдлыг анзаардаггүй. Анзаарсан байлаа ч тэвчээд л өнгөрүүлдэг. Харин хайр сэтгэл хувирсан үедээ юм л бол хоол голоод, өчүүхэн зүйлээр шалтаглан буруутгах дуртай болчихдог. Магадгүй гэнэт шударга загнаж, бүх үнэнийг чинь хэлж ч мэднэ.
Хоёр: Дуугүй эр
Эрчүүд хэр баргийн зүйл дээр олон таван юм яриад үглээд байдаггүй түс тас зантай улс. Харин тэд хоёр зүйл дээр огт дуугүй байж чаддаггүй гэнэ. Энэ нь нэгд, хайртай бүсгүй нь секст идэвхгүй, хөшүүн хойрго хандах үед, хоёр дахь нь хайртай бүсгүй нь өөр эрчүүдтэй ил далд сээтэгнээд байвал дуугүй сууж чаддаггүй байна.
Гурав: Гуйлгах дуртай эр
Эрчүүд их айлгамтгай тунирхуу үлс. Хэрэв сэтгэлт хархүү чинь Би чамд хайртай гэж хэлбэл, эсвэл чамтай гэрлэхгүй гэдэг бол, ерөөсөө хүнтэй суухгүй, эхнэр авахгүй гэж ярьдаг бол түүнээс шууд холдсон нь дээр. Тэд хүүхнүүд хайрласандаа намайг гуйж аргадна гэж бодно.
Дөрөв: Өдөөн хатгадаг эр
Эрчүүд хүүхнүүдийн өмнө хүлцэнгүй байх дургүй. Тэд юм л бол, надад ийм тийм хүүхэн таалагддаг гэж худлаа ярих дуртай. Ийм үг дэгдээдэг. Эрчүүд үүнийг л хүсдэг. Үүгээрээ өөрт чинь хэрэгтэй хүн гэж ойлгуулах гэсэн хэрэг.
Тав: Үл хүндлэх араншин
Хэнд ч хүндлэгдэггүй хүнийг хэн ч хүндлэхгүй нь мэдээж. Энэ зарчим ялангуяа эрчүүд дээр ил тод илэрдэг. Эрэгтэй хүн хэрэв, хайртай бүсгүйнхээ оюуны чадавхид эргэлзэх ч юм уу, эсвэл өөрөөс нь өөр хүн түүнийг тоож эргүүлэхгүй байгаа мэдэх л юм бол тэр бүсгүйг хүндлэхээ больчихдог гэмтэй. Иймд тэдэнд бүх үнэнээ хэлэх албагүй.
Зургаа: Зальтай эр
Эрчүүд нэг бодлын их зальтай хүмүүс. Тэд мэдээж эхнэрээ араар нь тавьдаг. Тэгсэн атлаа үүнийгээ чин үнэнээр эхнэртээ хэлж буруугаа хүлээх нь элбэг байдаг. Энэ тэдний агуу их залины нэг хэсэг юм. Учир нь ийм үедээ эрэгтэй хүн юу гэж хэлэхээ мэддэггүй. Тэгээд үнэнээ хэлж цаашид яахыг эхнэрээрээ шийдүүлэх гэсэн далд санаархал юм.
Эх сурвалж: Инфо ТВ
Төрөл: Бусад | Үзсэн: 1150 | Оруулсан: TsommyStyle | Үнэлгээ: 5.0/14
Сэтгэгдэл: 0
Энэ үйлдлийг хорьсон байна.