The Tsommy

Since 2010
Нүүр » 2013 » 2 дугаар сар » 5 » iTunes-ын 0xE800006 алдааг засах
22:36
iTunes-ын 0xE800006 алдааг засах
iTunes could not connect to this iPhone because an unknown error occurred (0xE8000065)
Сайн байцгаана уу? iOS 6 дээр untethered jailbreak гарсантай холбогдуулан энэхүү мэдээг нийтэлэхээр боллоо. Таны iDevice iTunes-д холбогдохгүй байна уу? Тэгвэл энэ мэдээг үзнэ үү.

"iTunes could not connect to this iPhone” алдаа гарах шалтгаанууд

iPhone -ны  кабелаас шалтгаалах
Байнга кабелаас ийм шалтгаан үүсдэггүй ч удаан ашиглалтын явцаас болж зарим утас нь голдоо тасарснаас ийм алдаа заах нь бий. Тиймээс кабелаа сольж үзэх хэрэгтэй. Боломжтой бол шинэ кабел худалдаж авалгүйгээр өөр iPhone хэрэглэгч найзынхаа кабелаар туршиж үзээрэй.

Муу USB порт
iPhone компьютераас USB портоор дамжуулж багахан хэмжээний тог авдаг. Компьютерийн USB порт асуудалтай үед энэхүү алдаа гарах нь бий. Тиймээс өөр USB порт-д залгаж үзэх хэрэгтэй. Магадгүй USB уртасгагч болон салаалагч ашиглаж байгаа бол тэдгээрийг ашиглалгүйгээр шууд компьютертаа залгаж үзэх хэрэгтэй. 

Хуучирсан эсвэл эвдэрхий iTunes програмаас болно
Програмын эвдрэл зарим файлууд нь устах, шинэ хувилбар гарсан ч татаж аваагүйгээс хуучирсан үед ийм асуудал үүсч болзошгүй. Тиймээс Add Remove Programs-аар одоогийн iTunes-ээ устгаад "c:\Program Files (x86)\iTunes\" фолдерийг тэр чигэээр нь устгаад  Албан ёсны сайтаас нь шинэ хувилбарыг нь татаж суулгаж үзэх хэрэгтэй. Эдгээрийг хийхийн өмнө iTunes-ын өгөгдлөө нөөцөлж авах (backup) хэрэгтэй.

iTunes ны Lockdown фолдер
Буруу lockdown фолдер iTunes-ыг алдаа заалгахад хүргэдэг. Тиймээс одоо байгаа lockdown фолдерийг устга. iPhone-г холбох үед энэ өөрөө автоматаар үүсдэг. Энэхүү фолдер нь
Windows XP дээр – C:\Documents and Settings\All Users\Application Data\Apple
Windows 7 болон Windows Vista дээр – C:\ProgramData\Apple
Mac дээр – /var/db/lockdown
Lockdown folder

iTunes -н хандах эрх хязгаарлагдсан байх асуудал
Windows Vista болон 7 үйлдлийн системээс дээр програмын фолдерлуу болон файлруу хандах хандалтын эрх хязгаарлагдмал болсон учир өндөр эрхтэйгээр ажиллуулах хэрэгтэй. Үүний тулд iTunes-ын shortcut дээр хулганы эсрэг товч дараад гарч ирэх цэснээс "Run as Administrator" -г сонгож ажиллуулна. Үүний дараа iPhone оо залгаж үз.
Төрөл: iТөхөөрөмжүүдэд | Үзсэн: 2040 | Оруулсан: TsommyStyle | Үнэлгээ: 5.0/17
Сэтгэгдэл: 0
Энэ үйлдлийг хорьсон байна.