The Tsommy

Since 2010
Нүүр » 2013 » 3 дугаар сар » 17 » Instagram Socialmatic Camera
23:50
Instagram Socialmatic Camera
Instagram Socialmatic Camera
Polaroid "Instagram Socialmatic Camera” хэмээх концептийг олон нийтэд зарлалаа.  Энэхүү камер нь хоёр төрлийн шилтэй байх бөгөөд нэг нь энгийн зураг дарахад зориулагдсан бол нөгөө нь гурван хэмжигдэхүүний шүүлтүүртэй байх юм байна. Үүнээс гадна энэхүү төхөөрөмж нь вэб-камер болж болох бөгөөд QR кодыг таньж мэдэх тусгай программтай гэнэ.

Instagram Socialmatic Camera
Instagram Socialmatic Camera-гаар дарсан гэрэл зургаа тэр дор нь янзалж болох юм байна. Янзалсан гэрэл зургаа шууд Facebook хуудаснаа байрлуулж болно.

Камер худалдаанд хэд хэдэн хувилбартайгаар гарах бөгөөд үүнд 16 болон 32Гб багтаамжтай, мөн 3g-модультай гэх төрлүүдээс хүссэнээ сонгох боломжтой аж. Камерыг 2014 онд худалдаанд гаргах төлөвлөгөөтэй байгаа. Харин үнийн хувьд одоогийн байдлаар мэдэгдээгүй байна.










Төрөл: Техник технологи | Үзсэн: 2806 | Оруулсан: TsommyStyle | Үнэлгээ: 5.0/25
Сэтгэгдэл: 0
Энэ үйлдлийг хорьсон байна.