The Tsommy

Since 2010
Нүүр » 2013 » 2 дугаар сар » 5 » iPhone-ны бичигдээгүй зааврууд
00:20
iPhone-ны бичигдээгүй зааврууд
iPhone Logo
Та бидний мэдэхээр хэрэглэгчийн гарын авлагт бүхий л зүйлийг тусган заасан байдаг. Харин энэ мэдээ нь хэрэглэгчийн гарын авлагт байдаггүй, тусгагдаагүй заавар зөвлөгөөг орууллаа.

-Өгүүлбэр бичиж дуусаад space товч хоёр дарж цэг оруулдаг

-keyboard дээрээс текст оруулж байхдаа ганц нэг тоо оруулах бол 123 товч дээр дараад гараа салгалгүйгээр оруулахыг хүссэн тоон дээр аваачаад хуруугаа авна. Энэ үед тоо бичигдэх бөгөөд текст оруулдаг цонхруу автоматаар шилжинэ.

-Home товчийг унтааж / асаах товчтой зэрэг дарж дэлгэцийн агшин хадгалж авна.

-Дуудлага хийдэг цонхонд *3001#12345#* - Шалгалтын төлөвт шилжих

-Өөрийнхөө зургийг авах гэтэл дэлгэцэн дээрх камерны товчоо дарахад төвөгтэй олдохгүй байна уу. Тэгвэл эхлээд камерны товч дээрээ хуруугаа дараад утсаа эрүүлж өөрлүүгээ чиглүүлээд хуруугаа авах үед зураг авна.

-Settings->General->Keyboard руу ороод Enable Caps lock -г идэвхижүүл. Үүний дараа юм бичихдээ shift дээр хоёр хурдан дарах үед shift товч цэнхэр болно. Энэ үед caps lock идэвхижсэн гэсэн үг.

-Хэрэв таны утас Multitouch дэмждэг бол олон үсэг томоор оруулахын тулд нэг хуруугаараа shift дээр дарж байгаад нөгөөгөөр үсэгнүүдээ сонгож томоор бичнэ.

-Safari дээр вэбийн линк дээр удаан дарж тухайн линкийг шинэ цонхонд дахин нээх боломжтой.

-Зарим хэрэглэгчид Home товчоо хоёр хурдан дарж өмнө нь нээсэн програмаасаа сонгож ажиллахыг мэддэггүй.

-Мөн Home дээр хоёр хурдан дарж гарч ирсэн icon дээр удаан дарах үед програмыг хаах чагт гарч ирдэг. Үүнийг сонгож програмыг хаана.

-Google map ашиглаж байхдаа pinch хийж томосгож байгасгадаг. Гэтэл зарим нь хоёр хурдан дарж томосгодог. Ингээд яаж жижигрүүлэхээ мэддэггүй. Тэгвэл хоёр хуруугаараа хоёр хурдан дар.
Төрөл: iТөхөөрөмжүүдэд | Үзсэн: 2383 | Оруулсан: TsommyStyle | Үнэлгээ: 5.0/24
Сэтгэгдэл: 0
Энэ үйлдлийг хорьсон байна.