The Tsommy

Since 2010
Нүүр » 2012 » 10 дугаар сар » 11 » Мэдээлэл гэж юу вэ?
15:37
Мэдээлэл гэж юу вэ?
Мэдээ, мэдэгдэл, мэдээлэл нь харилцан бие биеэ багтаасан өөр өөр шинж чанартай ухагдахуун юм. Мэдээ нь тодорхой болон тодорхой бусаар илрэн гардаг. Мэдээлэл болгон тодорхой утгатай байдаггүй учраас хүн бүхэн өөр өөрсдийн ойлгосноороо хүлээн авдаг. Мэдээ, мэдээлэл хоёр нь тодорхойлолтгүй хэрэглэгддэг ухагдахуун юм. Тодорхой утгатай болсон мэдээлийг мэдээ гэнэ. Өөрөөр хэлбэл мэдээ бүр утгатай байна. Мэдээлэл нь арай хийсвэр утгатай атлаа тодорхой мэдээгээр дамжин илэрдэг. Ийм учраас нэг ижил мэдээг хүмүүс янз бүрээр хүлээн авахын зэрэгцээ мөн янз бүрээр тусган авдаг байна. Энэ утгаараа мэдээлэл нь мэдээний тусгал болж байна. Мэдээний шинж чанараас мэдээллийн ач холбогдол хамаарч өөр өөр утга агууллагатай мэдээлэл болдог байна. Мэдээг дамжуулагч болон хүлээн авагч хоёрын хоорондын харилцааны хэмжүүр болсон тусгал шийдвэрлэх хамааралтай болох нь илэрхий байна. Үүнийг тусгалын дүрэм гэдэг. Тусгал гэдэг нь мэдээ солилцогчдын нэг ёсны тохиролцооны дүрэм юм. Тусгалын дүрмийг заримдаа цөөн тооны бүлэг хүмүүс мэдэж байдаг. Нэг мэдээ өөр мэдээний гүйцээлт мэдээлэл болон тусах явдал бас гардаг. 

Мэдээлэлзүйн судлах зүйл. Хүн төрөлхтөн компьютер үүсэн бий болохоос өмнө мэдээллийг бүртгэж, дамжуулж, боловсруулж, хадгалж ирсан. Компьютер бий болсон нь мэдээлэл дамжуулж, боловсруулж, хадгалахад чанарын шинэ өөрчлөлт хийсэн. Мэдээлэлзүйн шинжлэх ухаан нь өөрийн зүй тогтолтой, хуультай, судалгааны аргатай байдаг бөгөөд сүүлийн үед маш өндөр хурдацтайгаар хөгжиж байгаа залуу шинжлэх ухааны нэг юм. Энэ нь комьютерийн тусламжтайгаар мэдээллийг цуглуулах, боловсруулах, хадгалах, дамжуулах арга техник зүй тогтол, хүний үйл ажиллагааны хүрээнд явагддаг мэдээллийн процессыг судалдаг. Мэдээллийн хуулиуд нь өргөн утгаараа математик логик, дүрслэхүйн ухаан, математик загварчлал, шашин зэрэг бусад шинжлэх ухаануудтай маш нарийн уялдаа холбоотой байдаг. Мэдээлэлзүйн шинжлэх ухааны гол зорилт нь мэдлэгийн болон ямар нэг процессыг удирдахад шаардлагатай мэдээллийг хадгалах, дамжуулах, боловсруулах шинэ арга техник, технологийг бий болгоход оршино.

Мэдээллийг дүрслэх хэмжих Биет бүхэн тодорхой урттай, жинтэй, эзэлхүүнтэй байдгийн адил мэдээлэл бодитой оршдог тул мөн хэмжээтэй, багтаамжтай байна. Иймд мэдээллийн эзэлхүүн гэсэн ойлголтыг авч үздэг. Мэдээллийг дүрсэлж байгаа 2-тын цифрийн нийт тоог мэдээллийн эзэлхүүн буюу түүний санах ойд хадгалагдах багтаамж гэнэ. Мэдээлэл бүхэн тодорхой хурдтайгаар дамждаг. Мэдээллийн багтаамж, мэдээлэл солилцох, дамжих хурдыг бит, байтаар хэмжинэ. 1 секундэнд дамжих битийн тоог мэдээллийн дамжих хурд гэнэ. Мэдээллийг дүрслэхэд тэмдэгтүүдийн дараалал маш чухал. Энэ дарааллаас хамаарч мэдээллийн агуулга янз бүр болж өөрчлөгддөг. Яг ижил тэмдэгтээс тогтсон мэдээлэл өөр өөр утгатай мэдээллийг илэрхийлж байдаг. Мэдээллийг ямар нэг цагаан толгойн тэмдэгт ашиглан дүрсэлдэг. Компьютерт мэдээллийг 0 ба 1 гэсэн хоёр цифрээр тодорхойлогдох хоёртын тооллын системд авч үздэг. Утга нь 0 ба 1-ийн аль нэгийг авах мэдээллийг 1 бит (bit) гэнэ. Найман бит мэдээллийг 1 байт (byte) гэдэг. Компьютерт ашиглагдаж байгаа аливаа тэмдэгт 1 байт хэмжээтэй байна. Компьютерт анхдагч мэдээллийг оруулах гол хэрэгсэл нь түүний товчлуурт гар юм. Энэ гар дээр байрласан үсгүүд, цифр, тусгай тэмдэгтүүд нь програмчлалын бараг бүх хэлэнд хэрэглэгддэг цагаан толгойг үндсэндээ төлөөлж чадна. Иймд машинд нэг тэмдэгт оруулахад түүнд харгалзах 2-тын код нь машинд ордог гэж ойлгоно. Компьютерт ашиглагдаж байгаа тэмдэгт бүр өөрийн гэсэн кодтой байна. Тухайбал Латин цагаан толгойн "А" үсэг крилл цагаан толгойн "А" үсэг хоёр ижил бичигдэх боловч код нь өөр байна.Мөн зурган мэдээллийг кодчилж болно. Байт нь мэдээллийн хэмжүүрийн үндсэн нэгж мөн боловч их хэмжээний мэдээллийг томоохон нэгжүүдээр хэмждэг. 
1Кило байт = 1Кбайт = 1024 байт 
1Мега байт = 1Мбайт = 1024 Кбайт 
1Гига байт = 1Гбайт = 1024 Мбайт
Номын 1 хуудсанд 50 мөр багтаж 1 мөрөнд 60 тэмдэгт байдаг гэж үзвэл уг хуудасны мэдээлэл нь 30000 байтын багтаамжтай болно. 10 Гига байт мэдээлэл гэдэг нь 500 м өндөртэй 5 сая хуудастай ном гэсэн үг. Компьютерт өргөн хэрэглэгдэж байгаа тэмдэгтүүдийн код нь тогтмол шинж чанартай байдаг. Машинд нийт 256 тэмдэгт ашиглах боломжтой бөгөөд эхний 128 тэмдэгтийг үйлдвэрээс үлдсэн тэмдэгтийг компьютер хэрэглэгч орон бүр өөр өөрийн бичгийн цагаан толгойгоор орлуулж болно.
Эх сурвалж: Мэдээлэл.мн
Төрөл: Бусад | Үзсэн: 37149 | Оруулсан: TsommyStyle | Үнэлгээ: 4.6/19
Сэтгэгдэл: 0
Энэ үйлдлийг хорьсон байна.