The Tsommy

Since 2010
Нүүр » 2012 » 10 дугаар сар » 11 » Google Doodle
15:56
Google Doodle
Google Doogle
Дэлхий даяар хэн бүхний мэдэх "Google” хайлтын системийн лого маш энгийн таван өнгийн бүрдлээс бүрддэг билээ. 1998 оны 9 дүгээр сард Сергей Брин GIMP-г хэрхэн хэрэглэж сурсныхаа дараа хамгийн анхны "Google” логог бий болгожээ. 1996 онд Стэнфорд их сургуулийн комьпютерийн шинжлэх ухааны оюутнууд болох Ларри Пейж, Сергей Брин нар "Google” гэж нэрлэгдэх 100-н ширхэг 0-ээс бүрдэх 1 утга бүхий логог бий болгох эрэл хайгуулд гарчээ. 1998 онд "Yahoo”-тай адил зарим харагдах байдлын хувьд өөрчлөгдөн, логог сүүдэрлэх зэрэг нэмэлт технологийн эффектийг бүтээсэн боловч энэ нь тун удалгүй өөрчлөгдсөн юм.
Стэнфордын зургийн зөвлөх профессор Рүд Кедар одоогийн логоны загварыг бүтээсэн юм. Одоогийн лого нь цаг тутамд чадварлаг вэб дизайнер, зураачдаар шинэчлэгдэн төрөл бүрийн утга агууламжтайгаар"Google”хайлтын системийг хэрэглэгчдэд хүрч байгаа нь "Doodle” буюу /ямар нэгэн зорилго, санаа агууламжгүйгээр, тухайн агшинд юу бодож, сэтгэж байгаа сэтгэлийн тусгалыг зургаар илэрхийлэх/ утга агууламжтай логоны загвар бүтээх тэмцээнийг залуу уран бүтээлчдийн дунд зохион байгуулдаг явдал юм.
Doodle-ийн түүхийг өгүүлэхүй
Ихэнх компаниуд өөрсдийн үйл ажиллагаа, эрхэм зорилгоо ганцхан өгүүлэмж буюу объектоор илэрхийлж чадах логог хийхийг эрмэлздэг билээ. Үүний илэрхийлэл нь "Doodle” юм. "Google”- г үндэслэгч Ларри, Сергей нар нь анх 1998 онд Невада мужийн элсэн цөлд зохиогдсон "Шатаж буй хүн” хэмээх фестивалд оролцжээ. Логон дахь тэгийн ард савхан хэлбэрийн зурлагыг байрлуулсан нь өөрсдийн ажилчдаас гадна бусдад таниулж, сурталчилахыг зорьжээ. "Google” хайлтын системийн ийнхүү өөрчлөлт нь хэрэглэгчдэд тун гайхам, шинэлэг, залуу сэтгэлгээг мэдрүүлж чадсан юм.
Ихэнх хайлтын системийн вэб хуудсанд олон төрлийн зар, зураг, мэдээ мэдээлэл байрласан байдаг нь харагдах байдлын хувьд хэрэглэгчийг олон зүйлд сатаарах, хэтэрхий нүд эрээлжлэм санагдах загварыг эвдэхийг зорьсон ба хайх гэсэн зүйлээ хайлтын системд бичин, хэн бүхэнд ойлгогдох загварын шийдэлтэйгээр бүтээхийг зорьсон юм. Тиймээс ч энэхүү шийдэл нь хэрэглэгчдэд маш энгийн, ойлгомжтой, хэрэглэхэд хялбар зэрэг давуу талтай бөгөөд олон хэрэглэгчдийг татах гол хөшүүрэг болж өгсөн юм.
Хэн "Google” логог бүтээдэг вэ?
Хамгийн эхний google логог бүтээсэн чөлөөт уран бүтээлч Деннис Хванс нь одоо "Google” компаний лого урлах ахлах мэргэжилтнээр ажиллаж байна. 12 жилийн дараа түүний бүрэлдэхүүн өссөөр өөрийн албан ёсны хэлтэс болтлоо өргөжсөн байна.
Хэрэглэгчид хэрхэн дүрсүүдийг сонгох вэ?
Proposals@yahoo.com-д doodler-ийн шүтэн бишрэгчид өөрсдийн ур чадвар, ур ухаанаа шингээсэн бүтээлээ илгээдэг ажээ.
Төрөл: Танилц | Үзсэн: 1237 | Оруулсан: TsommyStyle | Үнэлгээ: 5.0/15
Сэтгэгдэл: 0
Энэ үйлдлийг хорьсон байна.