The Tsommy

Since 2010
Нүүр » 2012 » 10 дугаар сар » 11 » Мессежийн түүх
15:45
Мессежийн түүх
Мэссэж нь 1980-аад оны сүүлээр үүсчээ. Ингэхдээ GSM /Global system for mobile communications/ буюу хөдөлгөөнт харилцаа холбооны глобал систем хэмээн нэрлэгддэг дижитал технологид ажилладаг байсан байна. Энэ GSM систем бол одоогийн орчин үеийн үүрэн телефоны үндэс юм. Норвеги улсын инженерүүд хэрэглэгчдийн гар утсанд ажилладаг маш энгийн мэдээлэл дамжуулах системийг сэдсэн нь одоогийн мэссэж гэж болно. Ингэхдээ гар утас унтраастай байсан ч мэссэж нөөцлөгдөж байгаад утас холбогдох боломжтой болохоор нь очдогоор хийх нь хамгийн чухал байв.Харин хамгийн анхны SMS мэссэж 1992 онд Их Британи улсад илгээгдсэн нь амжилттай болж хүлээн зөвшөөрөгдсөн гэдэг. Ийнхүү мэссэж Европт анх мэндэлсэн хэрэг.  10 гаруйхан жилийн өмнө Европт дэлгэрч олны хэрэглээ болсон мэссэж өнөөдөр бүх дэлхий даяар түгээмэл болж, бидний амьдралын байх ёстой нэгэн зүйл болжээ.    

Яагаад заавал 160 тэмдэгт гэж? 

 Мэссэж нь тоон хуудас шиг дамжуулагдаж байгаа мэдээлэл задрахаар загварчлагдсан. Явуулах, хариулах үйлдэл стандарт хэмжээнээсээ ихэдвэл системийн ачаалал ихдэж гажуудал үүсч мэссэжийн шуурхай очих байдал алдагдаж замдаа саатдаг. Тиймээс мэссэжийг анхлан зохиосон хүмүүс бүх талаар нь судалж үзээд хамгийн тохирсон хэмжээ бол хамгийн ихдээ 160 тэмдэгт гэж үзжээ.

Гэвч 160 тэмдэгт яг таг тогтоосон хязгаар биш энэ нь сүлжээ, утасны загвар зэргээсээ хамаарч хувьсаж болдог. Зарим утас нэг удаа бичих мэссэжийн урт 160 тэмдэгтэд ч хүрдэггүй. Гэсэн хэдий ч зарим утаснууд таны илгээх гэж байгаа мэссэжийг 160 тэмдэгтээр нь зохицуулаад автоматаар өөрөө тасалж илгээдэг. Тиймээс чи урт мэссэж илгээх ч боломжтой, гэхдээ  ингэвэл хэд хэдэн мэссэж болон таслагддаг.

Эх сурвалж: Компьютер таймс
Төрөл: Бусад | Үзсэн: 830 | Оруулсан: TsommyStyle | Үнэлгээ: 5.0/14
Сэтгэгдэл: 0
Энэ үйлдлийг хорьсон байна.