21:48 Бидний уцаарыг хамгийн их хүргэдэг хүчин зүйлүүд | |
1. Соёлгүй, бүдүүлэг үйлчилгээ Ааш муутай, харилцааны соёлгүй худалдагч, үйлчлэгч нар олон таарах болсон нь харамсалтай. Энэ үед худалдагч, үйлчлэгч рүү уурлаж зандрах юм уу, авах зүйлээсээ шууд татгалзах гэсэн арга замыг сонгож болох ч тухайн хүний сэтгэл санаа өдрийн турш уналтад ордог байна. Тиймээс иймэрхүү байдалд орогүйн тулд ямар ч тохиолдолд тайван байхыг хичээ. Мөн олон хүнтэй харьцдаг худалдааны хүмүүс ч бас өөрийн гэсэн асуудалтай хүн шүү гэж ойлгохыг хичээгээрэй. 2. Хэн ч өөрийг нь тоож сонсохгүй үед... Хүүхдүүд хичээлээ давтахгүй үймүүлнэ. Нөхөр ямар ч тус нэмэргүй гэхчлэн ойр дотно хүмүүсийн хоорондох харилцааны сүйрэл стрессийн гол шалтгаан. Тиймээс ойр дотно хүмүүсийнхээ анхаарлыг өөртөө хандуулах бүхий л аргыг туршаад үз. 3. Өөрийгөө мартаж хэрхэн гаргуунд нь хаясныг толь тань сануулах үед... Та толинд дүрсээ харах үедээ сэтгэлээр унадаг уу. Сэгсийсэн үс, арчаагүй нүүр, загвар нь хоцорсон хувцас, гэр бүлийн тохь тухтай байдлыг бүрдүүлэх гэсээр өөрийгөө гаргуунд хаяж, нэг ч хувцас авч чадахгүй байтал... Таныг өөрийгөө хэт мартаад бусдад бүх анхаарал халамжаа тавиад байна хэмээн толь сануулж байгаа нь тэр шүү. Сайн үсчинд мөнгө зарцуулахыг бүү татгалз. Өдөр бүр өөртөө цаг гарга. Сайхан зассан үс, арчилсэн нүүр царай сэтгэл өөдрөг болгодог. 4. Биеийн жин хэвийн бус болох үед... Биеийн жин алдагдахаар хуучин хувцаснууд таарахаа больж толинд харах бүр ой гутаж, сэтгэл санаагаар унана. Эдийн засгийн хувьд ч бэрхшээлтэй. Дахин хувцас авна гэсэн бөөн зардал гарна. Эндээс л уур уцаар, сэтгэл ханамжгүй байдал үүсч бий болдог. Тиймээс таргалахаас өмнө өөртөө хяналт тавьж сур. Ямар ч тохиолдолд эмх замбараагүй хооллох, өөрийгөө гаргуунд хаяхгүй байх хэрэгтэй. Уурлаж бухимдах шалтгаан ч бүр гарга. 5. Бохир, тав тухтай орон гэр Эрэгтэй хүн, хүүхэд хоёр гэр нь бохир, эмх цэгцгүй байхад эмэгтэйчүүдээс илүү санааширч тохь тухгүй, тогтворгүй болдгийг сэтгэл зүйчид нэгэнт тогтоосон. Өөрөө бүхнийг цэвэрлэх хэцүү ч гахайн оромж шиг зүйл дотор байх бүр ч хэцүү. Ийм асуудалд санааширч, үсээ бууралтуулах хэрэггүй. Эхнэр ирэхийг хүлээх ч утгагүй. Ханцуй шамлаад л цэвэрлэгээний ажилдаа ор. Ер нь гэр цэвэрхэн байхад ядаж л хэрүүл маргаан гаргахгүй байж болно. Эх сурвалж: ИнфоТВ | |
|
Сэтгэгдэл: 0 | |
Энэ үйлдлийг хорьсон байна.