The Tsommy

Since 2010
Нүүр » 2013 » 1 дүгээр сар » 9 » Таны хайр дурлал энэ жилд...
12:04
Таны хайр дурлал энэ жилд...
Таны хайр дурлал энэ жилд...
Сайн байцгаана уу? Таны хайр дурлал 2013 онд хэрхэн өрнөхийг мэдмээр байна уу?
Хонь - Энэ ордныхон энэ орчлон дээр бусдыг хайрлах гэж төрсөн хүмүүс. Тэдний амьдралын үүрэг бусдыг хайрлах гэхэд хэлсдэхгүй. Тэд хэн нэгнийг чин үнэн сэтгэлээсээ хайрлахыг хүссэн л бол чамайг аз жаргалын бал бурамд жаргаах хүчтэй тийм л хүмүүс...
Нэмэлт: Хайрын бурханг хүнээр төсөөлвөл энэ ордныхныг л хэлнэ. Учир нь тэд жинхэнэ хайрыг танд мэдрүүлж чадах жинхэнэ романтик хүмүүс...

Үхэр - Үхэрийнхэн хүн бүрт сайн санаж явдаг их гэнэ цайлган хүмүүс. Танд анхааруулахад, таныг хүрээлсэн маш олон хуурамч дүр эсгэгчид байна. Тэднийг дэргэдээ байлгах хэрэггүй. Эртхэн тэднээс салах хэрэгтэй шүү! Эс бөгөөс тэд таныг жинхэнэ хайртайгаа учирах боломжыг тэд үгүй хийх болно.
Нэмэлт: Та хэн нэгний анхны хайр гэдгээ мэдэх үү? Таныг тэр одоо ч хайрласаар байгаа...

Ихэр - Царайлгууд энэ ордонд төрсөн байдаг. Их зан, ихэмсэг төрх, цаанаа л нэг хайр татам, энхрийлүүлхээр төрсөн хүмүүс. Ихэрийнхэнийг хайрлаж чадсан нь хожиж, бусдад алдсан нь харамсах болно. Тэдэнтэй ханилсан хүмүүс жаргах жамтай.
Нэмэлт: Азтай хүмүүс гэж ямар хүнийг хэлдэгийг мэдэх үү? Азтай хүн гэж ихэрийнхэнээр хайрлуулсан хүнийг хэлдэг юм...

Мэлхий - Үүлний цаагуур нуугдсан нар нэг л өдөр цэлмэж орчлонг гийгүүлдэг шиг энэ ордныхонг хайрласан хүний амьдрал насан туршдаа цэлмэг тэнгэр шиг үргэлж аз жаргалтай сайхан байх болно. Үгээр хэлэмгүй үлгэрийн мэт дурлалтай та энэ жил учрах бололтой...
Нэмэлт: Энэ жил бол таны жил шүү...

Арслан - Тэд хүсвэл хэнийг ч өөрийн болгож чадна. Хайр дурлалын бүхий л дуу, шүлэг тэдэнд зориулагдсан байдаг. Арслангын хайрыг татаж чадсан хүн энэ насандаа аз жаргалтай амьдрах  болно. Тэд хэт өөртөө итгэлтэй хүмүүс байдаг, ер нь бол 2013 он Арслангуудын он юм...
Нэмэлт: Таныг адал явдалт зино мэт сайхан он жил хүлээж байна...

Охин - Бусад ордоос илүү охины ордныхон энэ жил аз жаргалаар бялхах бололтой. Зүрх сэтгэлдээ санаж явдаг хүндээ яг одоо хайраа илчил. Хайрын бурхан таны талд байгаа гэдгийг санаарай. Хамгийн гол нь өөртөө итгэх хэрэггүй шүү!!! Та энэ жил жинхэнэ хайрыг мэдрэх болноо...
Нэмэлт: Таныг гэсэн хүмүүс маш их байна. Та зөв сонголтоо хийх хэрэгтэй шүү...

Жинлүүр - Хэн нэгэнд дурламаар байна уу? Хэн нэгнийг хайрлаж хайрлуулмаар байна уу? Тийм бол Жинлүүрийнхнийг хайрла. Та үнэнч байж чадвал тэд хэзээ ч таниас нүүр буруулахгүй. Энэ жил жинлүүрийнхэнд гайхалтай зүйлс олон тохиолдоно. Тэдний нэг нь хайр дурлал юм...
Нэмэлт: Хамтдаа байхад жинлүүрийнхнээс хэзээ ч уйдахгүй. Тэд таныг хайр халамжаар хэзээ ч дутаахгүй...

Хилэнц - Та энэ жил жинхэнэ хайртайгаа учрах магадлал тун өндөр байна. Магадгүй аль хэдийнээ учирчихсанч байж мэднэ. Та эрэгтэй эмэгтэйн аль нь ч бай хайрынхаа төлөө тэмц! Бусдад хайраа алдаж огт болохгүй шүү! Тэр хайрыг л тө өөрийн болгож чадвал таны амьдрал үлгэрийн мэт сайхан аз жаргалаар дүүрэх болно...
Нэмэлт: Жинхэнэ хайраа яаж таних вэ? Та мэдрэх болно, зүрх сэтгэл тань хэлэх болно...

Нум - Их цагаахан сэтгэлтэй хүн бололтой. Хамгийн гоё нь танд энэ жил маш олон хүн дурлах болно. Гэхдээ баярлах хэрэггүй! Тэдний ихэнх нь хуурамч учралууд байх бөгөөд маш цөөн тоотой хэд нь таны хань болж чадах хүмүүс байх ба тэднийг танихад маш хэцүү байх болно...
Нэмэлт: Гэхдээ нумынхан төрөлхийн шантрашгүй дайчин зантай хүмүүс байдаг болохоор цагын аясаар тэдний хэн нь хэн бэ? гэдгийг таньж чадах сүйхээтэй хүмүүс...

Матар - Хүсэл мөрөөдөлдөө үнэнч хүмүүс. Бусдыг манлайлагч, олны анхааралд ямагт байдаг шилдэгүүд билээ. Тэд үргэлж амжилт гаргадаг, гэвч нэг сул тал нь тэд хайр өөр дээр нь нэг л өдөр ирнэ гэж итгэдэг. Тиймдээ ч хайрыг хүлээсээр байдаг нь буруу! Энэ жил бол таны хувьд хайрын шинэ жил юм...
Нэмэлт: Хайрыг холоос биш, дэргэдээсээ хай! Таныг хайрлаж халамжлах тэр нэгэнтэй (Цомми :D) та тун ойрхон байна...

Хумх - Тэд их өвөрмөц ер бусын хүмүүс байдаг. Тэднийг ойлгож чадах хүмүүс тун ховор. Тиймдээ ч тэднийг хайрлахын хүссэн хүмүүс маш хурдан шантарч орхидог. Гэхдээ энийг уншиж буй хүмүүсд нэг нууц хэлэхэд Хумхынханыг хайрласан хүмүүс хэзээ ч алзахгүй ээ...
Нэмэлт: Учир нь хумхынхантаны амьдралыг яг л романтик хайрын кино шиг болгож хувиргаж чадах тийм л романтик хүмүүс Хумхынхан байдаг...

Загас - Тэдний бусдад тавьдаг ганц шаардлага бол сэтгэл юм. Хэн байх нь чухал биш, сэтгэлийн сайхантай л тэд үерхэж, нөхөрлөдөг. Тэдний зүрх сэтгэлд хайрын халуун оч бий, тэд таныг хэзээ дааруулахгүй гэж мэд...
Нэмэлт: Хайрлаж дурламаар байна уу? Тийм бол загасны ордын хүмүүсийг хайрла гэж зөвлье. Тэд таныг хэзээ ч ганцаардуулахгүй...
Төрөл: Бусад | Үзсэн: 1515 | Оруулсан: TsommyStyle | Үнэлгээ: 5.0/20
Сэтгэгдэл: 4
0  
4 Sun   (2013/11/11 15:37) [Бичлэг]
Uneheer saihan durlamaar baina, Hairluulmaar bna

0  
3 ЭЗУ   (2013/01/09 15:51) [Бичлэг]
сайхаан сайхан адал явдал эхэлсээн харин битгий дуусаасай........... tongue

0  
1 Gantulga   (2013/01/09 12:56) [Бичлэг]
Tmee gantsaarduulahgvi hehe. ghdee ajlaasa bolood 3 saraar huduu xol yavna gher l hehe.

0  
2 TsommyStyle   (2013/01/09 12:59) [Бичлэг]
Болно шдээ... Битгий санаа зов cool

Энэ үйлдлийг хорьсон байна.