The Tsommy

Since 2010
Нүүр » 2012 » 10 дугаар сар » 10 » Бичлэгийн чанарын тухайд
21:54
Бичлэгийн чанарын тухайд

Бичлэгийн чанар

Кинонуудын нэрэнд байдаг бичлэгийн чанарыг илэрхийлсэн товчлолуудын талаар тайлбарлая. 

The Midnight Meat Train 2008 DVDRip FxM.avi

The Midnight Meat Train бол киноны нэр

2008 бол кино гарсан он

DVDRip бол чанарын мэдээлэл

FxM бол хуулбар хийж интернэтэд байрлуулсан баг ба хүний нэр

.avi бол киноны формат

1. CAM – камераар бичсэн бичлэг (Маш муу чанартай)

Зарим хүмүүс кино театрт энгийн болон мэргэжлийн камераар бичлэг хийдэг. Эдгээр бичлэгүүд нь үргэлж муу байдаг. Зарим тохиолдолд камерийн өмнүүр хүмүүс явахыг харж болно. Дууны чанар мөн маш муу байна. Хардуу байдаг.

2. TS – TELESYNC мэргэжлийн камераар бичсэн бичлэг

Чанар нь муу талдаа орно. Энэ нь хоосон кино театрт эсвэл киног гаргадаг кино механикчийн өрөөнөөс мэргэжлийн камераар бичсэн бичлэг. Чанар боломжийн.

3. TC – TELECINE кино хальснаас нь хуулсан бичлэг

Сайн чанартай. Хальснаас нь шууд тоон хэлбэр рүү хуулсан бичлэг.

4. SCR – SCREENER кино компанийн хийсэн хуулбар

Маш сайн чанартай. Энэ нь худалдааны бус DVD-ээс шууд хуулсан хуулбар юм. Мөн хуулахыг хориглоно гэсэн бичигтэй байдаг. Гэвч зарим материал дутуу байж болно.

5. R5 Line – DVD гарахаас өмнө чанартай хуулбар хийж DVD дээр бичдэг

Энэ нь тусгай мэргэжлийн машинаар камераар”аналог эхээс нь хийсэн бичлэг юм. Бусдаас ялгаатай нь тоон болгох ажиллагааг студид хийдэг бөгөөд бичлэгээ оригнал эхээс хийдэг. Чанарын хувьд бараг DVDRip-тэй адил байдаг байна. Гэхдээ зарим нэг дуу дүрсний асуудал хааяа гардаг.

6. TVRip – TV-с бичсэн бичлэг.

7. WP – WORKPRINT энэ нь хараахан дуусаагүй байгаа кино

Кино үйлдвэрээс алдагдсан зарим зүйл нь дутуу хуулбар юм.

6. BRrip Bluray диск нээс хуулж хэмжээг багасгасан хуулбар.

Чанар маш сайн DVDrip-с илүү.

8. DVDRip – DVD-ээс хуулж хэмжээг нь багасгасан хуулбар

Бараг DVD–ний чанартай Энэ нь DVD-ээс шууд хуулсан хуулбар юм. Гэвч зарим материал дутуу байж болно

Зарим кинон дээр DivX XviD, VCD, SVCD гэсэн тэмдэглэл байдаг. Энэ нь киноны олон төрлийн кодеруудын нэр бөгөөд чанарын мэдээлэл биш юмаа. Жишээлбэл: VCD кодекоор кодлогдсон киноны өргөтгөл нь .dat .mpg гэсэн өргөтгөлтэй байдаг. Ингээд эцэст нь хэлэхэд та бүхэн интернэтээс кино татахдаа DVDRip чанартай .avi өргөтгөлтэй, 700MB орчим хэмжээтэй киног татаж авч үзэж байх юм бол чанарын хувьд сайн татаж авахад ч боломжийн хэмжээтэй байх болно.

Ингээд эцэст нь хэлэхэд интернэтээс TeleSync (TS) эсвэл CAMrip кино татахгүй байсан нь дээр байх. Муу чанартай байдаг учраас хоёрын хооронд киног үзсэн биш үзээгүйн хооронд болгоно. Дараа нь гоё бичлэг гарсан ч танд татаад үзэх хүсэл үгүй болсон байх болно.

Эх сурвалж: Hicheel.info

Төрөл: Техник технологи | Үзсэн: 1162 | Оруулсан: TsommyStyle | Үнэлгээ: 5.0/15
Сэтгэгдэл: 1
0  
1 Aska   (2012/10/29 22:39) [Бичлэг]
goy medeelel hisen bn smile amjilt

Энэ үйлдлийг хорьсон байна.