The Tsommy

Since 2010
Нүүр » 2012 » 10 дугаар сар » 11 » Хайр гэж юу вэ?
15:50
Хайр гэж юу вэ?
Хайр гэдэг ханан дээр зурсан зүрх биш
Хайр гэдэг хадан дээр сийлсэн дурсгал биш
Хайр гэдэг хэн хүний хамаагүй хэлчихдэг үг биш
Хайр гэдэг харин хамгаас нандин итгэлцэл юм.

Хамаг л амьтдын эх үрээ харамлах сэтгэлийг
Холын харь орноос эх нутгаа санах бодлыг
Хачин сайхан байгалийн тансаг бүхнийг мэдрэхийг
Хайлган сэтгэлт хүмүүс хайр гэдэг ажээ.

Өгөөмөр сэтгэлт багшийн шавьдаа сургах эрдмийг
Өөрийг нь хүмүүжүүлж өсгөсөн эцэг эхийн ачийг
Өстөн дайсан байсан ч биесээ өршөөх сэтгэлийг
Өөр хэсэг хүмүүс бас хайр гэдэг ажээ.

Хөх тэнгэрийн нар амьтай бүхнийг ээхийг
Хөрст дэлхийн шороо ургамал бүхнийг тэтгэхийг
Хавар болоход эргээд ирдэг нүүдлийн шувуудын цувааг
Хорвоо дэлхийн хүмүүс хайр гэдэг ажээ.

Бодь сэтгэлт хүний зүрхний хэмнэл алдагдуулж
Борог өвсний үзүүрээр хамрын самсаа ирвэгнүүлэх шиг
Балтай хар тугалгыг галд хайлуулж урсгах шиг
Боолоо болгож дагуулдгийг хайр гэдэг ажээ.
Эх сурвалж: Эгшиглэн
Төрөл: Бусад | Үзсэн: 1350 | Оруулсан: TsommyStyle | Үнэлгээ: 5.0/14
Сэтгэгдэл: 2
+1  
1 Bruce*K[!]nG   (2012/11/10 10:38) [Бичлэг]
Ta uuruu zohioson ymuu? goe bljee GanBaT.! headshot_2123@yahoo.com

0  
2 TsommyStyle   (2012/12/28 23:02) [Бичлэг]
Үгүй дээ, хэтэрхий мэргэжлийн хэллэгтэй байгаа биз...

Энэ үйлдлийг хорьсон байна.